Хичээлийн хөтөлбөрийн бэлтгэл
Сургалтын орчны бэлтгэл
Сургуулийн орчны бэлтгэл
Сургуулийн багш ажилтнууд

Сургуулийн бүхий л үйл ажиллагаанд хүүхдэд ээлтэй харилцааг эрхэмлэж, нээлттэй үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлнэ.

Эцэг эх, асран хамгаалагчид

Эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн үйл ажиллагаа, сургалтын арга зүйг ойлгуулж хүүхэд, багш нартай хамтран хөгжих суурь аргачлалыг таниулах

2025-2026 оны хичээлийн жилийн зорилго

Сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, үнэлгээний шалгуурт суурилан хичээл бүрийн чанар, үр дүнг дээшлүүлнэ.

Хос хөтөлбөр – Дотоодын болон олон улсын сургалт

  • Англи хэлний хөтөлбөр
  • Сэтгэлгээний хөгжлийн IQ хөтөлбөр
  • Математикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • Мэдээллийн технологийн хөтөлбөр

Илүү ихийг сурч, илүү ихийг бүтээх орчин

Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрүүд, дугуйлан, клуб, урлаг, спорт, технологийн сургалтуудыг санал болгодог.

Сургалтын хөтөлбөрүүд

1

Үндсэн хөтөлбөр

• Pearson компанийн англи хэлний цогц хөтөлбөр: Дэлхийн жишигт нийцсэн англи хэлний боловсролыг олгоно. • Хятад хэлний хөтөлбөр: Хятад хэлний үндэс, соёлыг танилцуулсан сургалт. • Үндэсний “Цөм” сургалтын хөтөлбөр: Монгол улсын боловсролын стандарт, агуулга шаардлагыг бүрэн хангасан.

2

Хөгжүүлэх хөтөлбөр

• Нийгмийн харилцаа, ёс зүй, IQ ба EQ хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сурагчдын сэтгэл зүйн бэхжилтийг дэмжинэ. • Танин мэдэхүй, шинжлэх ухаан, технологи, урлаг, спортын дугуйлангуудыг зохион байгуулна. • “Гэр бүлийн өдөр” хөтөлбөрөөр эцэг эх, хүүхдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. • “Англи хэлний зуны хөтөлбөр” гадаад багштай, идэвхтэй хэлний сургалт болно

3

Нэмэлт хөтөлбөр

• Нийгмийн харилцаа, ёс зүй, IQ ба EQ хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сурагчдын сэтгэл зүйн бэхжилтийг дэмжинэ. • Танин мэдэхүй, шинжлэх ухаан, технологи, урлаг, спортын дугуйлангуудыг зохион байгуулна. • “Гэр бүлийн өдөр” хөтөлбөрөөр эцэг эх, хүүхдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. • “Англи хэлний зуны хөтөлбөр” гадаад багштай, идэвхтэй хэлний сургалт болно

Мэдээ мэдээлэл

Мэдээлэл

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын амралтын хуваарь

Боловсролын сайдын тушаалаар 2025–2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан болно. Түүчээ Монгол сургууль нь батлагдсан бүтцийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах болно. 2025–2026 оны хичээлийн жилд: I–V анги 34 долоо хоног, VI–IX анги 35 долоо хоног, X–XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Сурагчдын II улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ. II улирлын амралт 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мэдээлэл

Ингэний сүү аутизмын шинж тэмдгүүдийг дарангуйлдаг

Ингэний сүү нь бусад малын сүүнээс лейцин, изолейцин, метионин, эссенциал зэрэг уургийн амин хүчлүүд, В, С аминдэм, кальци, фосфор, кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг өгөөж бөгөөд зийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү гэдэгт зүй ёсоор ордог. Тэмээний сүүнд агуулагддаг хоёр үндсэн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг нь лактоферрин ба иммуноглобулинууд. Лактоферрин нь бактерийн эсрэг, мөөгөнцөр, вирусийн эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай байдаг. АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлтэйгээ Монгол Улсад ганц байдаг ингэний сүү боловсруулах үйлдвэрт ирүүлжээ. Аутизмтай хүүхдэд ингэний сүү өгсөн нь нааштай эерэг шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд энгийн үеэс илүү ойлголт сайтай, тайван байдаг байна.Хүүхэд бүрт тэгш боловсрол олгох нь сургууль бүрийн эрхэм зорилго байх учиртай. Манай сургуулийн зүгээс эцэг эхчүүдийг үргэлж дэмжиж, хамтран хичээн ажиллах болно.  

Мэдээлэл

Хэрхэн амжилттай сурагч байх вэ?

Нэг. Зорилгоо тодорхойлох Богино болон урт хугацааны зорилго тавих. Өөрийн сонирхол, чадварт нийцсэн чиглэлээ тодорхойлох. Хоёр. Төлөвлөлт, зохион байгуулалт Өдөр тутмын болон долоо хоногийн хуваарь гаргах. Даалгаврыг хугацаанд нь биелүүлэх дадал хэвшүүлэх. Гурав. Идэвхтэй суралцах Хичээл дээр анхааралтай сонсох, тэмдэглэл хөтлөх. Ойлгоогүй зүйлээ багшаас асууж тодруулах. Нэмэлт эх сурвалж ашиглан мэдлэгээ өргөжүүлэх. Дөрөв. Сахилга бат, хариуцлага Цаг баримтлах. Гар утас, сошиал хэрэглээг зохистой хязгаарлах. Өөрт оногдсон үүргээ биелүүлэх. Тав. Эрүүл амьдралын хэв маяг Хангалттай нойр авах. Эрүүл хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх. Зургаа. Эерэг хандлага Алдаанаас суралцах. Өөртөө итгэлтэй байх. Бусадтай хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх