Мэдээлэл

Мэдээлэл

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын амралтын хуваарь

Боловсролын сайдын тушаалаар 2025–2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан болно. Түүчээ Монгол сургууль нь батлагдсан бүтцийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах болно. 2025–2026 оны хичээлийн жилд: I–V анги 34 долоо хоног, VI–IX анги 35 долоо хоног, X–XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Сурагчдын II улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ. II улирлын амралт 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мэдээлэл

Ингэний сүү аутизмын шинж тэмдгүүдийг дарангуйлдаг

Ингэний сүү нь бусад малын сүүнээс лейцин, изолейцин, метионин, эссенциал зэрэг уургийн амин хүчлүүд, В, С аминдэм, кальци, фосфор, кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг өгөөж бөгөөд зийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү гэдэгт зүй ёсоор ордог. Тэмээний сүүнд агуулагддаг хоёр үндсэн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг нь лактоферрин ба иммуноглобулинууд. Лактоферрин нь бактерийн эсрэг, мөөгөнцөр, вирусийн эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай байдаг. АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлтэйгээ Монгол Улсад ганц байдаг ингэний сүү боловсруулах үйлдвэрт ирүүлжээ. Аутизмтай хүүхдэд ингэний сүү өгсөн нь нааштай эерэг шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд энгийн үеэс илүү ойлголт сайтай, тайван байдаг байна.Хүүхэд бүрт тэгш боловсрол олгох нь сургууль бүрийн эрхэм зорилго байх учиртай. Манай сургуулийн зүгээс эцэг эхчүүдийг үргэлж дэмжиж, хамтран хичээн ажиллах болно.  

Мэдээлэл

Хэрхэн амжилттай сурагч байх вэ?

Нэг. Зорилгоо тодорхойлох Богино болон урт хугацааны зорилго тавих. Өөрийн сонирхол, чадварт нийцсэн чиглэлээ тодорхойлох. Хоёр. Төлөвлөлт, зохион байгуулалт Өдөр тутмын болон долоо хоногийн хуваарь гаргах. Даалгаврыг хугацаанд нь биелүүлэх дадал хэвшүүлэх. Гурав. Идэвхтэй суралцах Хичээл дээр анхааралтай сонсох, тэмдэглэл хөтлөх. Ойлгоогүй зүйлээ багшаас асууж тодруулах. Нэмэлт эх сурвалж ашиглан мэдлэгээ өргөжүүлэх. Дөрөв. Сахилга бат, хариуцлага Цаг баримтлах. Гар утас, сошиал хэрэглээг зохистой хязгаарлах. Өөрт оногдсон үүргээ биелүүлэх. Тав. Эрүүл амьдралын хэв маяг Хангалттай нойр авах. Эрүүл хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх. Зургаа. Эерэг хандлага Алдаанаас суралцах. Өөртөө итгэлтэй байх. Бусадтай хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх

Мэдээлэл

EQ гэж юу вэ?

EQ (Emotional Quotient) буюу сэтгэл хөдлөлийн оюуны чадамж нь хувь хүний өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, ойлгох, удирдах, зөв илэрхийлэх чадварыг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм.Орчин үеийн боловсролын тогтолцоонд EQ нь зөвхөн сурлагын амжилтаас гадна хувь хүний төлөвшил, харилцааны соёл, манлайллын ур чадварт чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг.EQ-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд1. Өөрийгөө танин мэдэхӨөрийн сэтгэл хөдлөл, давуу болон сул талаа ойлгож, хүлээн зөвшөөрөх чадвар.2. Өөрийгөө удирдахСөрөг сэтгэл хөдлөл, уур бухимдал, стрессийг зохистойгоор хянах, зөв илэрхийлэх чадвар.3. Нийгмийн мэдрэмж (эмпати)Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, тэдний байр суурийг хүндэтгэн хандах чадвар.4. Харилцааны ур чадварБусадтай үр дүнтэй, эерэг, харилцан ойлголцолд суурилсан харилцаа тогтоох чадвар.EQ-ийн ач холбогдол Суралцах үйл явц болон ажлын амжилтад эерэг нөлөө үзүүлдэг Стрессийг даван туулах, зөрчилдөөнийг зөв шийдвэрлэхэд дэмжлэг болдог Багаар ажиллах болон манлайлах чадварыг хөгжүүлдэг Сэтгэлзүйн тогтвортой байдал, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Мэдээлэл

Сургуульд анх орж буй хүүхдийг хэрхэн бэлтгэх тухай зөвлөмж

Хүүхэд сургуульд анх элсэн суралцах нь түүний амьдралын шинэ, чухал үе шат юм. Энэ үед эцэг, эх, асран хамгаалагчдын зөв чиглүүлэг, дэмжлэг нь хүүхдийн сурлагын амжилт, сэтгэлзүйн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Иймд дараах бэлтгэлийг хангахыг зөвлөж байна. 1. Сэтгэлзүйн бэлтгэл Сургууль, багш, анги хамт олны талаар эерэг ойлголт төрүүлэх Айдас, түгшүүр үүсгэхгүйгээр сургуулийн орчныг тайлбарлах Өөрийгөө илэрхийлэх, асуулт асуух, бусадтай зөв харилцах чадварыг дэмжих Дэг журам, хариуцлагын талаар насанд нь тохирсон ойлголт өгөх 2. Танин мэдэхүйн бэлтгэл Үсэг, тоо, өнгө, дүрс зэрэг анхан шатны мэдлэгийг тоглоомын аргаар бататгах Анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг хөгжүүлэх дасгал ажил тогтмол хийлгэх Ном унших сонирхлыг дэмжиж, өдөр тутмын дадал болгох Харандаа зөв барих, будах, хайчлах зэрэг гарын жижиг булчинг хөгжүүлэх үйл ажиллагаа хийлгэх 3. Бие даах чадвар Хувцсаа өмсөх, тайлах, цүнхээ бэлтгэх чадварт сургах Ариун цэврийн зөв дадлыг хэвшүүлэх Цаг баримтлах, өглөөний тогтсон хуваарьтай болгох 4. Эрүүл мэндийн бэлтгэл Нойр, хооллолтыг тогтмолжуулах Дархлааг дэмжих Биеийн тамирын хөнгөн дасгал хөдөлгөөн тогтмол хийлгэх 5. Эцэг, эхийн дэмжлэг Хүүхдийн сурлагын ахиц дэвшлийг тогтмол анхаарч, урамшуулан дэмжих Алдаа гаргасан үед зэмлэхээс илүүтэй ойлгуулж, зөв чиглүүлэх Хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх

Мэдээлэл

STEAM хөтөлбөр гэж юу вэ?

Нэг. Нийтлэг үндэслэл STEAM хөтөлбөр нь боловсролын салбарт шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн уялдаа холбоог ханган, суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цогц сургалтын арга зүй юм. Хоёр. Хөтөлбөрийн агуулга STEAM нь дараах чиглэлүүдийг хамарна. Үүнд: Шинжлэх ухаан (Science) Технологи (Technology) Инженерчлэл (Engineering) Урлаг (Arts) Математик (Mathematics) Эдгээр чиглэлийг хооронд нь уялдуулан, практик туршилт, төсөлт ажил, судалгаанд суурилсан сургалтын хэлбэрээр хэрэгжүүлдэг. Гурав. Хөтөлбөрийн зорилго Суралцагчдын бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх. Шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг бодит амьдралд хэрэглэх чадвар эзэмшүүлэх. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг төлөвшүүлэх. Дөрөв. Хэрэгжилтийн ач холбогдол STEAM хөтөлбөрийг боловсролын байгууллагад нэвтрүүлснээр суралцагчдын идэвх оролцоо нэмэгдэж, инновац, бүтээлч сэтгэлгээ дэмжигдэн, олон улсын боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын орчин бүрдэнэ. Тав. Дүгнэлт STEAM хөтөлбөр нь орчин үеийн боловсролын чухал арга зүй бөгөөд суралцагчдыг цогц мэдлэг, чадвартай, өрсөлдөхүйц иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Мэдээлэл

PEARSON-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭНЭ.

Дэлхийн 70 гаруй улсын Засгийн газар, Боловсролын яам, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн Pearson байгууллагын англи хэл болон мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлэсэн. Pearson Англи хэлний бага ангийн хөтөлбөр нь 6–11 насны хүүхдүүдэд зориулсан, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг сургалтын цувралын нэг юм. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, шат дараатай хөгжүүлэх зарчим дээр тулгуурладаг.Хүүхдийн өдөр тутмын амьдралтай уялдах гэр бүл, сургууль, найз нөхөд, байгаль, амьтан, соёл гэх мэт сэдэвчилсэн хичээлийн агуулгатай бөгөөд сонсох, унших, ярих, бичихийг тэнцвэртэй хөгжүүлдэг. Мөн харилцаа, бүтээлч сэтгэлгээ, бүтээлч байдал, хамтын ажиллагааг хичээлээр дамжуулан хөгжүүлдэг.Хөтөлбөрийн бас нэг онцлог болох интерактив цахим дагалдах хичээл, хөгжилтэй дасгалууд дээр ажилладаг тул орчин цагийн хүүхдүүдийн сонирхолыг татах, уйдаахгүй, тоглоом шиг сурах боломж олгодог.Суралцагч бүрийн сургалтын үнэлгээг түвшин тогтоох, завсрын болон эцсийн шалгалтуудаар ахиц, дэвшлийг тодорхойлдог ба цаашлаад дунд, ахлах ахлах ангидаа Cambridge, PTE, TOEFL Junior зэрэг олон улсын шалгалтад шилжих суурь болдог.

Мэдээлэл

HSK шалгалтын талаарх мэдээлэл

Түүчээ Монгол сургууль нь 3 дугаар ангиас эхлэн сурагчдадаа хятад хэлийг олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу системтэйгээр заах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, гадаад хэлний мэдлэг, чадварыг үе шаттайгаар хөгжүүлж байна. Энэхүү хичээл сургалтын аргачлал нь сурагчдын хятад хэлний чадварыг анхан, дунд шатнаас эхлэн дэс дарааллын дагуу хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон улсын түвшний хичээл, сургалтын агуулга болон шалгалттай уялдуулсан байна. Иймд сурагчдын хятад хэлний мэдлэг, чадварыг тогтвортой хөгжүүлэх, олон улсын шалгалт, HSK зэрэгт бэлтгэхэд бүрэн боломж бүрдэж байна. HSK (ХЯТАД ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ТУХАЙ)HSK нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын товчлол бөгөөд эх хэл нь хятад хэл биш иргэдийн хятад хэлний мэдлэгийн түвшинг үнэлэх олон улсын стандартчилсан шалгалт болно. HSK шалгалтыг дэлхийн хэмжээнд албан ёсны эрх бүхий 860 шалгалтын төв зохион байгуулж байна. Үүнээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 71 хотод 330 шалгалтын төв, гадаадын 112 улс оронд 530 шалгалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад HSK шалгалтыг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургууль жил бүрийн 3, 4, 12 дугаар сард зохион байгуулж байна. Шалгалт нь бичгийн болон аман гэсэн хоёр хэлбэрээр явагдана. HSK шалгалт нь 1-6 дугаар зэрэглэлд хуваагдана. Хятад хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй шалгуулагчид 1-4 дүгээр зэрэгт, дундаас дээш болон ахисан шатны мэдлэгтэй шалгуулагчид 5, 6 дугаар зэрэгт шалгалт өгөх боломжтой.

Мэдээлэл

“COMPUTING” ХӨТӨЛБӨР БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР СУДЛАЖ БАЙНА.

Түүчээ Монгол сургуулийн зүгээс Дэлхийд боловсролын чиглэлээр тэргүүлэгч Pearson компани бага болон дунд ангийн сурагчдад зориулсан “Computing” хөтөлбөрийг нэвтрүүлэхээр судлаж байна. Монгол Улсын хэмжээнд энэхүү хөтөлбөрийг албан ёсоор нэврүүлсэн сургууль байхгүй бөгөөд бид түүчээлэхээр  зорин ажиллаж байна.Энэхүү хөтөлбөр нь 4–11 насны хүүхдүүдэд компьютерийн шинжлэх ухааны суурь ойлголтыг эзэмшүүлэх, мэдээллийн технологи болон алгоритмчилсан сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн онцлог:Computational Thinking буюу асуудлыг шаталсан байдлаар задлан шийдвэрлэх чадварыг бага наснаас төлөвшүүлнэ.Digital Skills: Мэдээллийн технологийг зөв, бүтээлчээр ашиглах дадлыг олгоно.Programming Basics: Алгоритм, кодчилолын эхлэлтэй танилцуулж, ирээдүйн програмчлалын ур чадварын суурь тавина.Олон улсын түвшин: CEFR ба Pearson Edexcel-ийн стандартад нийцсэн, олон улсын сургуулиудад өргөн хэрэглэх боломжтой.Давуу тал:Pearson-ийн “Computing” хөтөлбөр нь iPrimary болон iLowerSecondary түвшинд хэрэгждэг бөгөөд цаашид сурагчид International GCSE Computer Science хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжтой. Ийнхүү сурагчдын мэдлэг шат дараатайгаар гүнзгийрч, олон улсын гэрчилгээтэй компьютерийн боловсрол эзэмших зам нээгдэж байна.