PEARSON-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭНЭ.
Дэлхийн 70 гаруй улсын Засгийн газар, Боловсролын яам, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн Pearson байгууллагын англи хэл болон мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлэсэн. Pearson Англи хэлний бага ангийн хөтөлбөр нь 6–11 насны хүүхдүүдэд зориулсан, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг сургалтын цувралын нэг юм. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, шат дараатай хөгжүүлэх зарчим дээр тулгуурладаг.Хүүхдийн өдөр тутмын амьдралтай уялдах гэр бүл, сургууль, найз нөхөд, байгаль, амьтан, соёл гэх мэт сэдэвчилсэн хичээлийн агуулгатай бөгөөд сонсох, унших, ярих, бичихийг тэнцвэртэй хөгжүүлдэг. Мөн харилцаа, бүтээлч сэтгэлгээ, бүтээлч байдал, хамтын ажиллагааг хичээлээр дамжуулан хөгжүүлдэг.Хөтөлбөрийн бас нэг онцлог болох интерактив цахим дагалдах хичээл, хөгжилтэй дасгалууд дээр ажилладаг тул орчин цагийн хүүхдүүдийн сонирхолыг татах, уйдаахгүй, тоглоом шиг сурах боломж олгодог.Суралцагч бүрийн сургалтын үнэлгээг түвшин тогтоох, завсрын болон эцсийн шалгалтуудаар ахиц, дэвшлийг тодорхойлдог ба цаашлаад дунд, ахлах ахлах ангидаа Cambridge, PTE, TOEFL Junior зэрэг олон улсын шалгалтад шилжих суурь болдог.