“COMPUTING” ХӨТӨЛБӨР БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР СУДЛАЖ БАЙНА.

“COMPUTING” ХӨТӨЛБӨР БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР СУДЛАЖ БАЙНА.

2025-06-16

Түүчээ Монгол сургуулийн зүгээс Дэлхийд боловсролын чиглэлээр тэргүүлэгч Pearson компани бага болон дунд ангийн сурагчдад зориулсан “Computing” хөтөлбөрийг нэвтрүүлэхээр судлаж байна. Монгол Улсын хэмжээнд энэхүү хөтөлбөрийг албан ёсоор нэврүүлсэн сургууль байхгүй бөгөөд бид түүчээлэхээр  зорин ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөр нь 4–11 насны хүүхдүүдэд компьютерийн шинжлэх ухааны суурь ойлголтыг эзэмшүүлэх, мэдээллийн технологи болон алгоритмчилсан сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой. 


Хөтөлбөрийн онцлог:

Computational Thinking буюу асуудлыг шаталсан байдлаар задлан шийдвэрлэх чадварыг бага наснаас төлөвшүүлнэ.

Digital Skills: Мэдээллийн технологийг зөв, бүтээлчээр ашиглах дадлыг олгоно.

Programming Basics: Алгоритм, кодчилолын эхлэлтэй танилцуулж, ирээдүйн програмчлалын ур чадварын суурь тавина.

Олон улсын түвшин: CEFR ба Pearson Edexcel-ийн стандартад нийцсэн, олон улсын сургуулиудад өргөн хэрэглэх боломжтой.


Давуу тал:

Pearson-ийн “Computing” хөтөлбөр нь iPrimary болон iLowerSecondary түвшинд хэрэгждэг бөгөөд цаашид сурагчид International GCSE Computer Science хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжтой. Ийнхүү сурагчдын мэдлэг шат дараатайгаар гүнзгийрч, олон улсын гэрчилгээтэй компьютерийн боловсрол эзэмших зам нээгдэж байна.