2025-2026 оны хичээлийн жилийн хаврын амралтын хуваарь
2025-2026 оны хичээлийн жилийн хаврын амралтын хуваарь
2026-02-24
Боловсролын сайдын тушаалаар 2025–2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан болно. Түүчээ Монгол сургууль нь батлагдсан бүтцийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах болно.
2025–2026 оны хичээлийн жилд:
-
I–V анги 34 долоо хоног,
-
VI–IX анги 35 долоо хоног,
-
X–XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ.
Сурагчдын II улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
II улирлын амралт 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.