Сургуульд анх орж буй хүүхдийг хэрхэн бэлтгэх тухай зөвлөмж
Сургуульд анх орж буй хүүхдийг хэрхэн бэлтгэх тухай зөвлөмж
2026-02-24
Хүүхэд сургуульд анх элсэн суралцах нь түүний амьдралын шинэ, чухал үе шат юм. Энэ үед эцэг, эх, асран хамгаалагчдын зөв чиглүүлэг, дэмжлэг нь хүүхдийн сурлагын амжилт, сэтгэлзүйн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Иймд дараах бэлтгэлийг хангахыг зөвлөж байна.
1. Сэтгэлзүйн бэлтгэл
-
Сургууль, багш, анги хамт олны талаар эерэг ойлголт төрүүлэх
-
Айдас, түгшүүр үүсгэхгүйгээр сургуулийн орчныг тайлбарлах
-
Өөрийгөө илэрхийлэх, асуулт асуух, бусадтай зөв харилцах чадварыг дэмжих
-
Дэг журам, хариуцлагын талаар насанд нь тохирсон ойлголт өгөх
2. Танин мэдэхүйн бэлтгэл
-
Үсэг, тоо, өнгө, дүрс зэрэг анхан шатны мэдлэгийг тоглоомын аргаар бататгах
-
Анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг хөгжүүлэх дасгал ажил тогтмол хийлгэх
-
Ном унших сонирхлыг дэмжиж, өдөр тутмын дадал болгох
-
Харандаа зөв барих, будах, хайчлах зэрэг гарын жижиг булчинг хөгжүүлэх үйл ажиллагаа хийлгэх
3. Бие даах чадвар
-
Хувцсаа өмсөх, тайлах, цүнхээ бэлтгэх чадварт сургах
-
Ариун цэврийн зөв дадлыг хэвшүүлэх
-
Цаг баримтлах, өглөөний тогтсон хуваарьтай болгох
4. Эрүүл мэндийн бэлтгэл
-
Нойр, хооллолтыг тогтмолжуулах
-
Дархлааг дэмжих
-
Биеийн тамирын хөнгөн дасгал хөдөлгөөн тогтмол хийлгэх
5. Эцэг, эхийн дэмжлэг
-
Хүүхдийн сурлагын ахиц дэвшлийг тогтмол анхаарч, урамшуулан дэмжих
-
Алдаа гаргасан үед зэмлэхээс илүүтэй ойлгуулж, зөв чиглүүлэх
-
Хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх